Ши Жиньпин Шаньши мужийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үлгэр жишээ бүстэй танилцлаа
2020-05-12 19:06:52  

Шаньши муж нь нөөцөд суурилсан эдийн засгийг өөрчлөн иж бүрэн шинэчлэлийг муж даяар, системтэй хэрэгжүүлж буй Хятадын анхны туршилтын бүс байж, 2017 оны 2-р сард үйлдвэрлэл-сургууль-судалгааны 8 томоохон парк байгуулж, Шаньши мужийн эдийн засгийн бүтцийн иж бүрэн өөрчлөлтийн үлгэр жишээ бүс болон өргөжиж, 600 ам дөрвөлжин километр талбайг хамарч байжээ. 2019 онд тус бүс нутгийн ДНБ 52 тэрбум 480 сая юаньд хүрчээ.

Үлгэр жишээ бүсийн шинэчлэл, инновацийн ололт амжилтын үзэсгэлэн уг бүсийн үйлчилгээний төвд байрлаж, 2019 оны 5-р сард анх байгуулагдан, 230 ам дөрвөлжин метр талбайтай байж, үлгэр жишээ бүсийн шинэлэг туршилт, өөрчлөлт, шинэчлэлийн ололт амжилтыг танилцуулж байна.