Ямарваа азаа сойх, хойрго хандах үйлдэл нь нөхөж баршгүй хүнд гамшиг дагуулах болно
2020-05-25 14:56:32  

БНХАУ-ын хоёр чуулган Бээжин хотод болж байна. Чуулганы үеэр БХ-ын УТЗЗ-ын гишүүн, ДЭМБ-ын ерөнхий захирал асан Маргарет Чан хэлэхдээ: Шинэ төрлийн коронавирус бидэнд тохиолдож байсан “хамгийн зальтай” вирус юм. Эбола вирусийн халдвар авбал нас баралтын эрсдэл их байдаг ч халдварын тийм түргэн тархдаггүй юм. Халдварт томуу нь маш түргэн халдварладаг ч амь насны эрсдэл багатай. Харин Шинэ төрлийн коронавирус нь халдварт томуунаас илүү түргэн халдварлаж, хөл хөдөлгөөн ихтэй газар маш амархан халдвар тархаж, нас баралтын эрсдэл H1N1 халдварт томуунаас 10 дахин их байна. Ковид-19-ийн нуугдмал үе нь урт, өвчний илрэлгүй ч халдвар өгдөг учраас энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнгүй болгожээ. Өнөөгийн байдлаар Ковид-19-ийн тухай дэлхийн нийтийн ойлголт хангалттай биш байж, тусгай эм бэлдмэл болон вакциныг нь судалсаар л байгаа тул шинжлэх ухаан технологийн хүчээр уг вирусийг ялан давахад зохих хугацаа шаардагдана. Ямарваа азаа сойх, хойрго хандах үйлдэл нь нөхөж баршгүй хүнд гамшиг дагуулах болно гэжээ.