Алдартай зургуудыг “амилуулав”
2020-06-02 15:37:42  

Гурван сар гаруй үргэлжилсэн “өвлийн амралт” дуусаж, хичээлдээ явж эхэлсэн хүүхдүүдийнхээ урмыг хөгжөөх, дэлхийн дүрслэх урлагийн алдарт бүтээлүүдийг таниулах зорилгоор Хятадын Шаанши мужийн Ши-Ань хотын Чюйжянгийн хоёрдугаар бага сургууль 6-р сарын 1-ий өдөр “нэрт зургийг амилуулах” арга хэмжээ зохион байгуулжээ. Арга хэмжээнд мянган гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд нийт оролцогсдын дундаас 14 бүтээлийг сонгон сургуулийнхаа спортын талбайд олны хүртээл болгон үзүүлжээ.