Ард түмний амь нас эрүүл мэндийг тэргүүнд тавив
2020-06-03 10:03:46  

Ард түмний амь нас эрүүл мэндийг тэргүүнд тавив

6-р сарын 2-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мэргэжилтэн судлаачдын судлан ярилцах хурлыг даргалан хуралдуулсан бөгөөд чухал илтгэл тавив.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: “Энэ удаагийн өвчин эмгэг халдварлан тархаж байсан хугацаанд бид зориг шийдэмгийгээр, цар тахлыг тогтоон барьж, урьдчилан сэргийлэхийн тулд эдийн засаг, нийгмийн хөгжлийг түр хойш тавьж, асар их хохирол гарахаас айлгүйгээр, ард түмний амь нас, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьсан юм. Хүн ганц удаагийн амь настай, иймээс заавал түүнийг баталгаажуулах хэрэгтэй. Бид аливаа ажилд бүгдэд нь ийм зарчмаар гараа болгосон юм” гэжээ.