Эрдэмтэн мэргэжилтэн нар цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулав
2020-06-03 10:05:21  

Эрдэмтэн мэргэжилтэн нар цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулав

6-р сарын 2-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мэргэжилтэн судлаачдын судлан ярилцах хурлыг даргалан хуралдуулж, чухал илтгэв тавив.

Ши Жиньпин хэлэхдээ: цар тахлыг тогтоох барьж, урьдчилан сэргийлэх тэмцэлд өргөн олон мэргэжилтэн, эрдэмтэн нар дээд хэмжээний улс төрийн үүрэг хариуцлага болон эрхэм зорилгоор мэргэжлийн давуу талаа хэрэгжүүлж, цар тахлын чиг хандлагад анализ хийх, цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох, эмчлэн аврахыг удирдан жолоодох, шинжлэх ухааны судалгааны ахицыг түргэтгэх, хууль тогтоол боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг ахиулах зэрэг талаар арга бодлого санаачилж, цар тахлыг тогтоон барьж, урьдчилан сэргийлэх тэмцэлд чухал хувь нэмрээ оруулсан юм гэв. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс мэргэжилтэн эрдэмтэн нарт чиг сэтгэлийн талархлаа дэвшүүлэв.