“Япон-Хятадын Лянь Юүнь Ган боомт-Монгол” чиглэлийн буухиа галт тэрэгний цуваа хөдлөв
2020-06-08 16:11:36  

“Япон-Хятадын Лянь Юүнь Ган боомт-Монгол” чиглэлийн буухиа галт тэрэгний цуваа хөдлөв

6-р сарын 8-ны 11 цагт, автомашин, гэр ахуйн тавилга, барилгын материал ачсан “Япон-Хятадын Лянь Юүнь Ган боомт-Монгол” чиглэлийн буухиа галт тэрэгний анхны цуваа Хятадын Лянь Юүнь Ган боомт дахь Хятад-Казахстаны ложистикийн төвөөс хөдөлж, Монгол улсын нийслэл Улаанбаатарыг зорилоо. Энэ бол Хоргос, Алаг уул, Кашгарын дараа Лянь Юүнь Ган боомтын ажиллуулж буй үндэстэн дамнасан дөрөв дэх тэнгис хуурайн нэгдсэн тээврийн маршрут юм.

“Япон-Хятадын Лянь Юүнь Ган боомт-Монгол” чиглэлийн буухиа галт тэрэгний цуваа хөдлөв

Эх сурвалжийн дагуу, энэхүү тээврийн маршрут нь “бүс баг зам”-ын бүтээн байгуулалтад улам сайн үйлчлэхийн төлөө бөгөөд Хятадын боомт дахь галт тэрэгний чингэлгийг Японд аваачин, автомашин зэрэг эд бараа ачсаны дараа хөлөг онгоцоор Лянь Юүнь Ган боомтод авчирч, дахин галт тэргээр Эрээн боомтоор дамжин Улаанбаатарт хүргэх юм байна.