6-р сарын 8-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Оронд ажиллав. Тэрээр Үжүн хотын Хун Сы Бао суурины Хундэ тосгон, Үжүн хотоор урсан өнгөрч буй Хатан голын урсгал дагуу бүс, Жиньшин суурины Жинь Хуа Юань хороолол зэрэг газраар очиж, ядуурлаас ангижруулах, Хатан голын урсгал дагуу экологи хамгаалалт, үндэстний эв нэгдэл зэрэг ажил байдалтай танилцжээ.