Ши Жиньпин хорооллын сайн дурын ажилтныг сайшаав
2020-06-09 14:46:01  

Ши Жиньпин хорооллын сайн дурын ажилтныг сайшаав

8-нд Ши Жиньпин дарга Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Литүн дүүргийн Жиньхуа хорооллын ажил байдалтай танилцжээ.

Ши Жиньпин хорооллын сайн дурын ажилтныг сайшаав

Хороололд БНХАУ-тай нас сацуу Ван Ланьхуа гэдэг настан амьдарч байдаг. 2005 онд тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа, "Ланьхуа сайн дурын гэр бүл"-ийг зохион байгуулж байгуулсан бөгөөд иргэдийн зөрчил маргааныг шийдвэрлэхэд нь туслахаас гадна, хороололд амьдардаг өмөг түшиггүй настад, харж харгалзах хүнгүй хүүхдүүдэд тусалж байжээ. Ажил байдалтай танилцсан мөн өдөр Ши Жиньпин дарга энэхүү 70 насны давааг давж яваа Хотон үндэстний намын гишүүнтэй халуун дотноор ярилцсан байна. Энэхүү сайн дурын үйлчилгээний баг анх 7 хүний бүрэлдэхүүнтэй байснаа одоо 60 мянга гаруй хүн болж нэмэгдсэн гэж сонссон. Ши Жиньпин маш баяртайгаар, та нарын туршлага маш сайн байна, хэлбэл үг нэгтэй, хийвэл хүч нэгтэйг харууллаа. Социализмыг эв санаа нэгтэй тэмцэж байж байгуулсан, олон үндэстний ард түмэн хамтдаа хичээн ажиллаж, сайн дурынхан үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэтгэх ёстой. Та бүхний хүчин зүтгэлд баярлалаа гэжээ. Ренчинсоо

Ши Жиньпин хорооллын сайн дурын ажилтныг сайшаав