​Ши Жиньпин хороололтой танилцав
2020-06-09 11:27:31  

6-р сарын 8-ны орой, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Үжүн хотын Хүндэ тосгон зэрэг газарт ажиллаж, тухайн орон нутгийг ядуурлаас гаргах, Хатан голын сав газрын экологийг хамгаалах зэрэг байдалтай танилцжээ.

Жинь Хуа Юань хороололд Монгол, Хотон, Манж, Төвөд зэрэг үндэстнүүдийн 13850 оршин суугчидтай байдаг. Ши Жиньпин оршин суугчидтай уулзаж хэлэхдээ, “БНХАУ бол олон үндэстний социалист гэр бүл гэдгийг таны хорооллоос олж харж байна. Таны хорооллын олон үндэстний иргэд эв нэгтэй байдаг нь миний хүсдэг зүйл, бид бүгд Хятадын үндэстнүүдийн том гэр бүлийн бүрэлдэхүүн юм. Ядуурлаас гаргах, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, орчин үеийн болгох зэрэг талаар нэг ч үндэстнийг орхигдуулж болохгүй. ” гэжээ.

Тэрээр хэлэхдээ, олон үндэстний ард иргэд хамтран зүтгэх ёстой, сайн дурынхан чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ, та нарын оруулсан хүчин зүтгэл, хувь нэмэрт талархал илэрхийлье гэжээ.