Хагархай эмтэрхий шаазанг хадаж эмждэг дархан
2020-06-09 16:04:22  

Хагархай шаазанг “хадаж” засна гэж та сонсож байсан уу? Хятадын шаазангийн урлагийн эртний нэгэн төрөл нь “Жүй тао” буюу хагархай эмтэрхий шаазанг элдэв төмөрлөгөөр хадаж янзлах арга юм.
Хятадын Хэбэй мужийн Ши Жя Жуан хотын Ли Жүньхан хэмээх шаазангийн дархан энэхүү “Жүй тао” урлагийн мастер бөгөөд Хэбэй мужийн биет бус соёлын өвийг өвлөгч юм. Тэрээр шаазанг засахдаа Хятадын уламжлалт уран бичлэг, уран зургийн аргийг ашиглан, шаазан эдлэлийг бүр ч онцгой болгож чаддагаараа алдартай нэгэн юм.
Тэрээр энэ мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж, олон шаазан эдлэлд “шинэ амьдрал” олгоод зогсохгүй “Жүй тао” хэмээх энэ урлагийн төрлөө сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж, сурагчдад үнэ төлбөргүй зааж, уламжлалт соёлоо өвлөн, сурталчилж байна.