Суудлаасаа бүжиглэе
2020-06-10 16:50:59  

Цар тахал намжиж, улс орнууд хөл хорионы арга хэмжээг цуцлан, зугаа цэнгээний газрууд ажиллаж эхэлж байна. Нидерландын нэгэн шөнийн цэнгүүний газар үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч гэлээ аюулгүй харилцааны зайг чанд баримтлан, ширээнүүдээ хооронд нь 1.5 метрийн зайтай байрлуулан, хүмүүсийг суудалдаа бүжиглэхийг шаардаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчид урьдчилсан захиалга өгөх шаардлагатай бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ тоог 30-аас хэтрүүлэхгүй хэмээн зарлажээ.