​Уулархаг нутгийн иргэдийг ядуурлаас гаргана
2020-06-10 16:16:02  

Хятадын Баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөү нь тус мужийн ядуурлаас гараагүй 7 нутгийн нэг нь бөгөөд одоод хүртэл 17 мянган хүн ядуурлаас бүрэн гаргаагүй байсаар юм. Орон нутгийн захиргаа гол нь нүүлгэн шилжүүлэх аргаар олон мянган ядуу амьдралтай хүмүүсийг уулархаг нутгаас нүүлгэн буулгаж байна.

​Уулархаг нутгийн иргэдийг ядуурлаас гаргана

Шидэ Сяний Гуан Мин суурины Ишинь хороололд гол нь нүүж ирсэн хүмүүс төвлөрөн суурьшиж байгаа юм. Сяний төвөөс ойрхон байршдаг энэ хороололд 1697 өрхийн оршин суугчид хил хязгаар нутгаас нүүн ирж суурьшсан юм. Ишинь хорооллын удирдах зөвлөлийн орлогч дарга Жилиати хэлэхдээ, бид цэцэрлэг, эмчилгээний төв зэргийг байгуулсан бөгөөд оршин суугаа хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлж, эмчилгээний даатгалд хамруулан, зардлыг нь 100 хувь дааж байна гэжээ.

​Уулархаг нутгийн иргэдийг ядуурлаас гаргана

Шидэ сяний хүний нөөц нийгмийн хамгааллын товчооны дарга Хэ Минь хэлэхдээ, бид ядуулаг амьдралтай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх аргыг хайж, хөдөлмөр хүч шаардлагатай газарт танилцуулан илгээж байгаа бөгөөд нөгөө талаар дотооддоо аль болох хурдан хэвийн ажилдаа орж, үйлдвэрлэлээ сэргээхийг баталгаажуулан, аж ахуйн нэгжүүд болон паркууд ойр хавийн ядуулаг амьдралтай хүмүүсийг илүү элсэхийг санаачлан урамшуулж байна гэжээ.

​Уулархаг нутгийн иргэдийг ядуурлаас гаргана

Нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулалт сайтай байгаа тул хатгамалчин хүүхнүүд сардаа хамгийн илүүдээ 4000 гаруй юанийн орлоготой болж байна.

Олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний улмаас энэ оны 6-р сарын сүүлч гэхэд Шидэ сяний 17 мянган ядуулаг амьдралтай хүн ядуурлаас гарч, Шидэ сянь хэдэн арван жилийн туршид ядуулаг байсан байдлаа өөрчилөх болно.