Суваргын эд эрдэнэс хулгайд алдав
2020-06-10 10:30:35  

Мьянмарын Баган хотын аялал жуулчлалын холбоо 6-р сарын 8-ны өдөр эргүүл хийх явцдаа, Баганы таван суваргын засварлаж байсан дээврийн үнэт эрдэнэсийг хулгайлагдсан болохыг олж илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллага уг хэргийг албан ёсоор мэдүүлсэн байна.

Суваргын эд эрдэнэс хулгайд алдав

Мьянмарын ёс заншлын дагуу, суваргыг барьж байгуулах явцад, дээврийн хэсэгт нь их хэмжээний үнэт зүйлийг суулгах хэрэгтэй байдаг. Одоогийн байдлаар суваргын хулгайлагдсан хэсэг нь хоосорч, хулгайлсан эрдэнэсийн тоог хэмжээг хараахан бүртгээгүй байна. Баганын түүх соёлын дурсгалт зүйлийн газрын хариуцлагатай хүн танилцуулахдаа, сүүлийн үеэс гаднын жуулчид цөөн байгаа, суваргын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд өдөр бүр эргүүлийн хяналт шалгалт хийдэг, иймээс энэ хулгайн хэрэг саяхан болсон байх ёстой. Үүний зэрэгцээ хулгайд автсан суваргын ойролцоох хэд хэдэн суваргад мансууруулах бодис хэрэглэх үед ашигладаг сүрэл, асаагуур зэрэг хэрэгсэл байсныг олж илрүүлсэн гэжээ.

Суваргын эд эрдэнэс хулгайд алдав

"Суваргын хот" гэгддэг Баган нь 2019 оны 7-р сард ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвийн газраар бүртгэгдсэн бөгөөд энэ нь Азийн Буддын шашны гурван том дурсгалт зүйлийн нэг юм. Их хөгжлийн үед 4.486 сая гаруй суварга байгуулсан нь Мьянмарт буддын шашны урлаг, архитектурын ариун газар болсон юм. Энэ удаа тухайн нутагт болсон суваргын эд эрдэнэсийг хулгайлсан томоохон хэмжээний хулгайн гэмт хэрэг анх удаа гарч байна. Ренчинсоо