Мөгао чулуун агуйн гуравны нэг хувийг дижитал болгов
2020-06-10 16:31:41  

"Дижитал" болгох зорилтын дагуу 30 гаруй жил ажилласны эцэст, дэлхийн соёлын үнэт өв болох Дүнхуаны Мөгао чулуун агуйн гучин хувь буюу 230 гаруй агуйг дижитал бүтээл болгож авсан тухай сэтгүүлч Дүнхуаны судалгааны төвөөс мэдээлэв.

Мөгао чулуун агуйн гуравны нэг хувийг дижитал болгов

Одоо хүртэл хадлагагдан үлдсэн хамгийн том, баялаг агуулга бүхий буддын шашны урлагийн дагшин газрын хувьд 1650 гаруй жилийн түүхт Мөгао чулуун агуй нь нийт 735 агуйтай байж, үүнээс 492 агуйнх хананы зураг, сийлбэр, хөрөг бүтнээрээ хадгалагдан үлдсэн ба бүх хананы зургуудыг нийлүүлэх юм бол 45 мянган ам дөрвөлжин метр болох юм. Үүнээс гадна 2000 гаруй өнгөт хөрөг шуумал бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байдаг.

Мөгао чулуун агуйн гуравны нэг хувийг дижитал болгов

Мөгао агуйг эвдэрч сүйдхээс сэргийлэхийн тулд 20-р зууны 80-аад оны эцэст Дүнхуаны судалгааны төв эдгээр соёл, түүх, шашин, урлагийн үнэт өвийг "дижитал" болгох санаачилга гаргаж, компюьтерийн технологи болон дижитал зургийн технологийг ашиглан Дүньхуаны чулуун агуйн соёлын дурсгалт зүйлийг хадгалан үлдээх зорилт тавьж ажилласаар ирсэн юм.

Мөгао чулуун агуйн гуравны нэг хувийг дижитал болгов

Өнөө эдгээр дижитал бүтээлийн үзэсгэлэн Бээжин хотод зохиогдож байна. Бид "Хятадын олон улсын радио" гэж пэйж хуудсаараа 6-р сарын 12-ны өдрийн 10 цагаас та бүхэнд шууд нэвтрүүлгийн хэлбэрээр танилцуулан хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт Мөгао чулуун агуйгаар аялаарай.

Н.Пүрэвжав