ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 9-нд Нин Шянгийн хотон үндэстний өөртөө засах орны Инь Чуань буюу Яргай хотод ажиллаа. Тэрээр урьд хожид Хэ Лань сяны Дао Юй Күн Жянь экологийн цэцэрлэг хүрээлэн, Хэ Ланьшань уулны зүүн хэсгийн үзмийн тариалангийн хүрээлэнд ирж, тухайн орон нутгийн экологийн хөдөө аж ахуй болон Хэ Лань уулын экологийн хамгаалалтын байдалтай танилцсан байна.
Дао Юй Күн Жянь хөдөө тосгоны экологийн цэцэрлэгт хүрээлэн нь уулын тутаргын тариалан, загасны цөөрөм, хөдөөгийн үзэмжит газрыг дахин төлөвлөж , байгаль экологи, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, аялал жуулчлалыг уялдуулж, эргэн тойрны тариачдын ажлаар хангахыг дайчилж, тариачдын орлогыг дээшлүүлж байгаа юм.
Хэ Лань Шань уулын зүүн хэсэг бол дэлхийн үзэм тариалахад хамгийн тохиромжтой нутаг байж, дээд зэрэглэлийн үзмийн архи үйлдвэрлэх бааз газар байгаа юм. 2019 онд тус газрын үзмийн архи үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн 23 тэрбум юаньд хүрсэн байна.