Трампын хүү татвар төлөгчдийн мөнгөөр Монголд тансаглажээ
2020-06-11 15:27:38  

Холбооны засгийн газрын Хяналт шалгалтын байгууллын бичиг баримтаас үзэхэд Трампын хүү Дональд Трамп Жр Өнгөрсөн оны 8-р сард Монгол улсад аялах хугацаандаа улаан номд бүртгэгдсэн ховор амьтан болох аргалийг агнасан байна. Энэ аяллын үеэр тэрээр бие хамгаалагчийн зардал нь 75 мянган ам.доллор болсон ба энэ нь Америкийн татвар төлөгчдийн мөнгө байсан хэмээн CNN агентлаг 9-нд мэдээлжээ.

Трампын хүү татвар төлөгчдийн мөнгөөр Монголд тансаглажээ

Дональд Трамп Жр харин: Аяллын үеийн бүх зардлаа өөрөө гаргасан, Монгол улс, АНУ-ын засгийн газрын албаны хүмүүсийн оролцоогүй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Ерөнхийлөгчийн хүү Монголд хийсэн 8 хоногийн аялалдаа нийт 76 мянга 859 ам доллар зарцуулсан хэмээн Америкийн нууц албаныхан үзэж байгаа тухай Вашингтоны “Иргэдийн хариуцлага, ёс зүйн нийгэмлэг” хэмээх намын бус, ашгийн бус байгууллага мэдээлжээ.

Монгол дахь аяллынхаа үеэр АНУ-ын нууц албаныханд төлсөн хөлс мөнгөнөөс бусад зардлаа Дональд Трамп Жр өөгөө хариуцсан хэмээн холбогдох албан тушаалтан CNN агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Аяллын үеэр агнасан аргаль нь Улаан номд бүртгэгдсэн дэлхийд ховордсон амьтны нэг юм.

Трампын хүү татвар төлөгчдийн мөнгөөр Монголд тансаглажээ

Тэрээр өөрийн цахим хуудсандаа дэлхийн олон оронд аялан, ан гөрөө хийж загасчилж буй зургаа байнга нийтэлдэг. Түүний энэхүү хобби амьтны эрхийн байгууллагууд, амьтдыг хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлдэг байв.