Мөнгөн утасны гар урлалын залгамжлагч Дао Ань
2020-06-11 17:05:32  

Мөнгөн утасны гар урлалын залгамжлагч Дао Ань

Дао Ань бол үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэг болох “Чэндү хотын мөнгөн утасны гар урлал”-ын залгамжлагч юм. Тэрээр 18 наснаасаа мөнгөн утсаар гар урлал хийж 40 хавар намрыг үджээ. Түүний охин Шяолү ч ээжийнхээ нөлөөгөөр мөнгөн утасны уламжлалт ур мэргэжлээс суралцахын зэрэгцээ өвөрмөц хэв намба бүхий засал зэмсгийн дизайн хийж, уламжлалт загварыг шинэчлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөнгөн утасны гар урлал маш нарийн төвөгтэй бөгөөд олон алхам дамжлагатай төдийгүй хими, металлурги, механик боловсруулалт гээд олон талын мэдлэг шаарддаг. Мөнгөн утасны гар урлал хүмүүст ихээхэн таалагддаг хэдий ч түүний урланд ажиллаж буй дархад төдийлөн олон биш тул энэ салбарт цаашид олон залуус нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа Дао Ань хэллээ.