Гуанжөүгийн цамхаг "аянга" тослоо
2020-06-12 18:03:19  

Сүүлийн өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотноо аянгатай ширүүн бороон үргэлжилж байна. Уг хотын бэлэг тэмдгийн барилга болсон Гуанжөүгийн цамхаг "аянгад цохиулсан" агшны фото зургууд нийгмийн сүлжээгээр их явж байна.

Энэ тухай холбогдох мэргэжилтэн хэлэхдээ,  "аянгад цохиулсан" гэдэг нь тийм ч оновчтой хэллэг биш, мэргэжлийн үгээр бол "аянгыг хүлээж авсан", тухайлбал Гуанжөүгийн цамхаг аянга зайлуулагч болон барилгын металлаар аянга цахилгааныг биендээ татаж, барилга байгууламж аянгад цохиулж осол гарахаас сэргийлж байгаа хэрэг юм. Гуанжөү хотын хамгийн өндөр барилга болсон энэ цамхаг аянгад цохиулахаас сэргийлэх олон чадавхтай бөнөөл аюулгүй юм.