Женевийн нэрийн хуудас болсон усан оргилуур дахин ажиллаж эхлэв
2020-06-12 18:17:40  

Орон нутгийн цагаар 11-нд, Швейцарын Женев хотын нэрийн хуудас болсон том усан оргилуур 83 хоногийн дараа дахин ажиллаж эхэллээ. 1891 оноос хойш, уг усан оргилуур Женевийн нэрийн хуудас болж, баяр баясгалан, хүсэл мөрөөдлийг бэлгэдэл болсон юм.

Коронавирусийн халдвар дэлгэрснээс хойш, усан оргилуурыг хаасан бол 11-ний өдөр ахин ажиллаж эхэллээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос хүндэд зочны хувиар усан оргилуурын товчийг дарж дахин ажиллуулсан байна. Усан оргилуур Женевийн нуурын мандлаас дээш 140 метр өндөрт оргилж, олон хүний сонирхлыг татлаа.