500 дрон зэрэг хөөрчээ
2020-06-17 14:29:08  

15-ны орой, 500 дрон Гуанжөү хотын Хайшиньша паркаас хөөрч, агаарт 3D хэлбэрээр эгнээгээ тасралтгүй өөрчилж, Баошян цэцэг, Хонконг-Жухай-Макаогийн гүүр, таван таван хошуут улаан далбааны дүрсийг бүрдүүлэн,  Гуанжөүгийн 127-р яармагийн нээлтийг суртчилжээ. 

Ковид-19 цар тахлын улмаас Гуанжөүгийн 127-р яармагийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь эл яармагийн 63 жилийн түүхэнд анхны тохиолдол болсон бөгөөд гадаад худалдааны сэргэлтэд итгэл олгож байна. Гуанжөүгийн яармаг 6-р сарын 15-24-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явагдуулж, гадаад дотоодын 26 мянган аж ахуйн нэгж оролцон, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах 60 гаруй удаагийн ажиллагаа зохион байгуулах юм.