Луут завь урлагч-Шүй Гүйшэн
2020-06-24 17:10:32  

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Мод хөрөөдөх, хавтас хийх, хадаж тогтоох, ширдэж будах... Луут завины баяр ойртохын хирээр Милө мөрнийг бараадсан Милө хотын Чү Зи Цы суурины луут завины үйлдвэрийн захиалга ихсэж, Шүй Гүйшэн урлаж бүтээсэн луут завиа олон газарт явуулж өгөхөөр мунгинаж байв.

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

62 настай тэрээр 15-тайгаасаа ааваа дагаж мужаан хийж, 20-тойгоосоо луут завь урлаж сурсан. Одоо тэрээр Юе-Ян хотын луут завины урлалын өвлөгч бөгөөд түүний ажиллуулж буй үйлдвэр нь Хятадын луут завины нийгэмлэгийн гишүүн аж ахуйн нэгж болсон юм.

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Материал, модоо сонгох, хэвэнд бэлдэх, эвлүүлж угсрах, ширдэж будах зэрэг олон дамжлагыг Шүй Гүйшэн нарийн өвлөснөөр барахгүй, сурсан эрдмээ дахин шавь нартаа уламжлахыг машид хичээдэг байна. Түүний хичээл зүтгэлийн ачаар луут завины үйлдвэр нь тухайн бүсдээ модон урлалын өвөө өвлөж яваа цөөн үйлдвэрийн нэг болжээ.

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Уламжлалт гар урлалаа өвлөн залгамжлагчийн хувьд Шүй Гүйшэн луут завь үйлдвэрлэхээс гадна олон газар луут завины уралдаан зохион байгуулдаг. Тэрээр, "манай Милөчүүд луут завь уралдуулах нь зөвхөн баяр наадам хийхдээ биш, луут завиар дамжуулан уламжлалт соёлоо өвлөн уламжлах хариуцлагатай юм" гэв.

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Луут завь урлагч-Шүй Гүйшэн

Н.Пүрэвжав