Царцаахай устгасан нэгнийг мөнгөөр урамшуулна
2020-07-01 17:14:37  

Энэ зун Өмнөд Азид царцаахайн гамшиг болж байгаа учраас Балба улсынхан тариачдад хохирол учруулахгүйн үүднээс царцаахай устгавал мөнгөөр урамшуулах арга хэмжээ хэрэгжүүлж, тариачдыг ургацаа хамгаалан, царцаахайг идэвхтэй устгахыг уриалж байна. 

Царцаахай устгасан нэгнийг мөнгөөр урамшуулна

Зуны улиралд шилжихэд царцаахайнууд Энэтхэг, Пакистан руу дайрч, хэдэн арван жилийн турших хамаг ноцтой царцаахайн гамшиг тарьжээ. Харин саяхан гэхэд Балба улсын олон газруудаар сүрэг сүрэг царцаахай илэрч, уг орны албаны талын анхааралд өртжээ. Үүнтэй холбогдуулан, Балбын Хөдөө аж ахуйн яам “царцаахай устгавал шагнал урамшуулал олгоно ” гэж зарлаж, царцаахайн гамшигт өртсөн бүс нутгийн тариачид нэг кг царцаахай устгавал 25 Балбын рупийн урамшуулал олох боломжтой гэсэн байна. 

Царцаахай устгасан нэгнийг мөнгөөр урамшуулна

Пакистан ч мөн адил төстэй арга хэмжээ хэрэгжүүлж, тариачид барьсан царцаахайгаа тухайн бүс нутгийнхаа албаны талд худалдан өгвөл, албаны талынхан нь эдгээр хортон шавьжийг тахианы тэжээл болгон хувиргаж, хөдөө аж ахуйн алдагдлыг бага ч гэсэн нөхөхийг зорьжээ. 

Царцаахай устгасан нэгнийг мөнгөөр урамшуулна