Шилийн хотын нүүдлийн соёл иргэншлийн наадам нээлтээ хийлээ
2020-07-03 16:31:26  

Өнөөдөр буюу 7-р сарын 3-ны өглөө Өвөр Монголын Шилийн хотод Эрдэнэ овооны тахилга болж, Шилийн хотын нүүдлийн соёл иргэншлийн 17-р наадам албан ёсоор нээгдлээ. Нутгийн олон түмэн Эрдэнэ овоо ууландаа үлэмж буянаа даатгаж, мал сүргийнхээ өнөр өсөлтийг бэлгэшээн сайн сайхны ерөөлөө дэвшүүллээ. 

Мөн өдөр Шилийн хотын Бэйсийн сүмд Улаанмөчрийн тоглолт болон биет бус соёлын өвийн үзүүлбэр тоглолтын арга хэмжээ зохион байгуулжээ.

Шилийн хотын нүүдлийн соёл иргэншлийн наадам нээлтээ хийлээ

Шилийн хотын захиргаа 2004 оноос хойш энэхүү нүүдлийн соёл иргэншлийн наамдыг17 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа юм. Олон жилийн турш, Шилийн хотынхон аялал жуулчлалыг хөгжүүлж, тухайн орон нутгийн онцог бүхий соёл аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг буй болгон, өнө удаан түүхтэй нүүдлийн соёл иргэншлийг сурталчилсаар  ирсэн юм. Шилийн хот нь соёл иргэншил, аялал жуулчлалыг хослуулсан "Адууны өлгий нутаг·тал нутгийн гэрлт сувд" брэндийг хөгжүүлэх замаар орон нутгийнхаа нэр нөлөөг тасралтгүй өргөжүүлж байна. 