Энэ жил чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас бүрэн ангижруулах шийдвэрт он жил тохиож байгаа бол Хятадын жирийн иргэдийн хувьд яг ямар амьдралыг чинээлэг амьдрал гэх тухай сурвалжлагч Хөхмөрөний гурван хойгийн төв гэгдсэн Жянсү мужийн Сүжөү хотын иргэдээс санал бодлыг нь сонссон байна.
Энэ жил 41-тэй ноён Жөү, “Бидний амьдрал сайжрахын хирээр одоо идэж өмсөх зэрэгт санаа зовох бус, харин ч соёл урлаг зэрэгт түлхүү анхаарал хандуулдаг болсон” гэжээ. 90-ээд оныхон болсон Ли охины хувьд хамгийн анх дунд сургуулийн хичээл дээр “чинээлэг нийгэм” гэдэг үгийг сонсож байсан бол идэхээс хоолтой, өмсөхөөс хувцастай байх нь чинээлэг нийгэм гэж анх ойлгож байжээ. Харин одоо энэ тухай цоо шинэ ойлголттой болсон гэнэ. Тэрээр, “Миний бодлоор чинээлэг нийгэм гэдэг нь зөвхөн эд бодисын бус, цаашлаад оюуны, соёл урлагийн амьдралыг хамрах ёстой. Чинээлэг амьдаръя гэвэл зөвхөн эд бодист түшиглэх бус, мөн байнга шинэ содон соёлоор өөрийгөө шинэчилж байх хэрэгтэй” гэлээ.