6-ны 9-цаг 30 минутад, Нэньлинь төмөр замын Да Ян Шү өртөөнөөс ахлах сургуулийн 586 төгсөгчид аав ээжийнхээ хамт биеийн дулаанаа хэмжүүлж, эрүүл мэндийн кодоо уншуулан K5117 "Коммунист Залуучууд нэрэмжит" их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шатлалын тусгай галт тэргэнд сууж, 100 гаруй км зайтай Орчон үндэстний өөртөө засах хошууны Алихе балгасыг зорив.
Энэ бол Хятад Төмөр замын Харбины салбар компани элсэлтийн шалгалтад оролцох гэж байгаа төгсөгчдөд зориулан 18 дахь жилдээ ажиллуулж буй тусгай галт тэрэг болно.
ӨМ-ын Хөлөнбуйр хотын Да Ян Шү балгас нь Их Хянган давааны өмнө хормойд байрладаг Орчон, Дагуур, Эвэнк зэрэг үндэсний цөөнх суурьшин амьдардаг газар юм.
Элсэлтийн шалгалт өгөх газрыг Хошуунд төвд байрлуулдаг учраас Да Ян Шү суурины ахлах сургууль төгсөгчид жил болгон 135 километрийн зайтай Алихе балгасанд хүрч шалгалт өгдөг юм. Энэхүү тусгай галт тэрэг ашиглалтад орохоос өмнө зам харилцаа дөхөмгүй байж, сурагчид олон автобус, галт тэрэг дамжин байж хошуун төв орж шалгалт өгдөг байсан юм.
Тус галт тэрэг 18 жилийн турш давхацсан тоогоор 34 мянган сурагчийг хүргэжээ. Үүнд 7000 гаруй нь Шямэнь их сургууль, Өвөр Монголын их сургууль зэрэг дотоодын нэрт сургуулиудад шалган орсноор шалгагчдын хүсэл мөрөөдлийг биелүүлдэг Хятадын цор ганц тусгай зориулалтын галт тэрэг болжээ.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дагалдан, Да Ян Шү – Алихе хоорондын зам харилцаа саадгүй нэвтрэх болж, хүмүүс хувийн суудлын машинаар ч явж суухад дөхөм нөхцөлтэй болжээ. Гэвч багш сурагчид, эцэг эхчүүд мөн энэ галт тэргийг сонгож заншсан аж.
Энэ онд, төмөр замынхан төгсөгчид бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх амны хаалт, ариутгалын салпитак, дурсгалын сүннер зэргийг савласан хөөрхөн багц бэлэглэжээ.