7-р сарын 6-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайдын хэмжээний 9-р удаагийн хуралд оролцож хэлэхдээ, Хятад, Арабын орнууд гуйвшгүй харилцан дэмжиж, шударга ёсыг хамгаалах ёстой. Хятад улс эрс хэлбэрэлтгүйгээр хөгжиж буй орнуудын талд зогсох бөгөөд хүн төрөлхтний өөдлөн дэвшихийн зөв талыг баримтлах болно гэжээ.
Ван И хэлэхдээ: Арабын орнууд өөрийн улс төрийн аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлаа хамгаалж, бие даасан хөгжлийн замналаа эрэлхийлэхийг Хятад улс гуйвшгүй дэмжинэ. Хятадын талын дотоод засаглалтай холбоотой асуудлаар Арабын орнуудын тал шударга байр суурь авсанд талархаж байна гэв. Ван И хэлэхдээ, Хонконг, Шиньжян болон Тайваний бүс нутаг бүгд Хятад улсын нэгэн хэсэг юм. Хонконг, Шиньжян болон Тайваний үйл хэргийг ашиглан Хятад улсын дотоод засаглалд гар дүрэхийг Хятад улс эсэргүүцнэ. Хятад улс энх тайвны хөгжлийн замналыг гуйвшгүй баримталж, олон орнуудтай харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэхийг баримтлах болно гэв.