Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж
2020-07-07 17:01:24  

Ковид-19-ийн аюулт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орон болгон өөрсдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, халдварын эсрэг шуурхай тэмцэж байгаа энэ үед Конго улсад 6-р сарын 11-26-ны хооронд тарваган тахлын 29 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан бол Монгол Улсын Ховд айммагт 2 иргэн тарваган тахал тусч, нэгдүгээр хавьталтай 50 гаруй, хоёрдугаар хавьталтай 400 гаруй иргэдийг тусгаарлаад байгаа тухай хэвлэл мэдээллээр мэдээлжээ. Мөн Монгол улсын Баян-Өлгийн аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод нэг нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. 

Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж

Тарваган тахал нь дундад зууны үед “Хар тахал” хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгч амьтнаас хүнд халдварладаг гоц халдварт, үхэл дагуулдаг  өвчин. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд хүндрэн үхэлд хүргэх аюултай өвчин хэмээн тайлбарласан байдаг. Тарваган тахал нь тарвага, зурам, чичүүл, огдой зэрэг мэрэгч амьтадтай холбоотой болохоор Өвөр Монголд хулганын хижиг хэмээн нэрлэгдэг ч бий.

Халдвар авснаас хойш ер нь 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор халуулах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй байх, толголй өвдөх, чичрэх, маш их ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид: 

Тарвага агнахгүй байх;

Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;

Үхсэн болон хөдөлгөөний доголдолтой тарваганд хүрэхгүй байх;

Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгээс сэргийлэх 

Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;

Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;

Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж