Хятадын Чанша хотын Ванчэн дүүргийн Чяокөү суурингийн Паньлүнлин тосгон урьд нь ядуу хүндрэлтэй тосгон байв. Сүүлийн жилүүдэд тус тосгоныхон газар шороог хамт ашиглаж, “Бадамлянхуаны хавч”-ийг тодорхой цар хэмжээтэй өсгөн үржүүлэх, брэнд болгон бизнесийн эргэлтэд оруулахыг дайчилсан байна. Өдгөө энэ тосгоны үржүүлсэн хавчны бүтээгдэхүүн цахим худалдаагаар дамжин хэрэглэгчдэд хүрч, хавч тэжээгч маш олон айлуудын амьдрал нь чинээлэгжсэн байна.
Бүгчим зуны халуун өдөр Паньлүнлин тосгоны цөөрмийн хөвөөнд хавч барихаар яваа жуулчид хоёул, гурвуул нийлж, сагсанд хийсэн улаан өнгийн “Бадамлянхуаны хавч” олны харааг татна.
“Та хараач, бид нэг удаад өдий олон хавчийг барьсан, маш хөгжилтэй байна” гэж хавч баригч жуулчин ярьж байлаа.
Паньлүнлин тосгонд хүмүүс ирж хавч барьдаг болсон нь сүүлийн хоёр жилийн л сонин сайхан хэрэг юм. Уулдаа энэ тосгон усан тутарга тариалахаар гол болгож, усны бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр үржүүлэн тэжээдэг байсан тул эдийн засгийн орлого нь их биш байв. 2018 оны 3-р сарын 30-нд нэгэн удаагийн дуудлага худалдаа тосгоны нам жим байдлыг өөрчилж, хавч тэжээгч Жан Шин хэмээх айлын амьдрал үүнээс эхлэн шинэчлэгдсэн байна.
“Тухайн үед тосгоноос манай нийт тосгоны газар шороог бүгдийг хураан авч, тосгоны хамт нийтийн газар шорооны хамтын ажиллагааны хоршооллыг байгуулсан, тэр үед би ийм нөхцөл байдалд хоёр хэсэг газрыг дуудлага худалдаагаар авсан байсан юм” гэж Жан Шин хэллээ.
Энэ явцад Жан Шин 27 га орчим газрын бизнес эрхлэлтийн эрхийг олсон байна. Жан Шин хамтын ажиллагааны хоршооллын бусад айлуудтай арга зам сүвэгчилж, тосгоны усны экологийн давуу талыг ашиглан бадамлянхуаны хавч тэжээхээр болжээ.
Ингээд Жан Шин 13 га орчим газарт ийм төрлийн хавч тэжээсэн байна. Хавчны зах зээл дэх эрэлт хэрэгцээ их үед нэг хоногт 500 гаруй кг-ийн хавч нийлүүлдэг. Тосгоныхоо хавчны брэндийн нэр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Паньлүнлин тосгон “Бадамлянхуаны хавч” хэмээх барааны шошго бүртгүүлж, маш олон гуанз ресторанд нийлүүлдэг болжээ.
Өдгөө хоёр жил гаруй өнгөрөн одож, тухайн жил зоригтой сонголтыг хийсэн Жан Шин хамтын ажиллагааны хоршооллын албан тушаалтны нэг болжээ. Жан Шин тосгоныхоо ард олныг дайчлан хамтаар чинээлэгжихийг мартсангүй. Түүний хавч үржүүлэх бааздаа урьж ажиллуулсан ажилтнууд бүгд уулдаа ядуу хүндрэлтэй айл өрх байв. Эдгээр тосгоны иргэд тухайн жил хувьцаа оруулсан хамтын ажиллагааны газар шорооныхоо түрээсний мөнгийг олсны зэрэгцээ тус баазаас ашиг орлого, цалин хөлс олж, аж амьдрал нь улмаас улам сайжирсан байна.