Энэ оны 6-р сар гарснаас Хятад улсын өмнөд нутгаар олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас онц их үер усны гамшиг үүсэж, хот суурины зээл гудамж, хөдөө орон нутаг дахь газар тариалан бүгд усанд автаж, гол мөрний усны түвшин ихээр дээшилж, ард түмний амь насны аюулгүй байдал хүнд заналхийлэлд өртсөн юм. Хятадын Онцгой байдлын удирдлагын яамны тоо баримтын дагуу, 7-р сарын 10-ны 14 цагийн байдлаар Жэжян, Аньхүй, Жянши, Хүбэй, Хүнань, Гуандүн, Гуанши, Чүнчин, Сычуань, Гүйжөү зэрэг 27 мужийн 33 сая 850 мянган хүн гамшигт нэрвэгдэж, 141 хүн сураггүй алга болж, 1 сая 958 мянган хүнийг яаралтай нүүлгэн төвхнүүлж, давхацсан тоогоор 815 мянган хүнд амьжиргааны яаралтай туслалцаа үзүүлжээ.
Тэгвэл Хятад улсад төр засгаасаа эгэл иргэд хүртэл үндэсний хэмжээнд гамшгийн эсрэг шуурхай тэмцэж байна. Сүүлийн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин үер усны гамшгаас сэргийлэх, авран туслах ажлын тухай чухал заавар өгч, холбогдох сэргийлэлт болон яаралтай зохицуулах арга хэмжээг сайтар хийж, ард түмнээ дээдлэн, иргэд ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахыг холбогдох байгууллага нэгжид шаардсан бол олон газрынхан үндэсний ерөнхий байршуулалтын дагуу үеэр уснаас сэргийлэх ажлыг нэгдэлтэй төлөвлөж, сайтар зохицуулж байна.
13-нд Сангийн яам, Онц байдлын удирдлагын яам зэрэг яам хороод хамтран Жянши, Аньхүй, Хүбэй, Хүнань, Чүнчин зэрэг 5 мужийн байгалийн гамшгийн эсрэг яаралтай тусламжийн 600 сая юанийг санхүүжүүлсэн байна. Түүнчлэн 11-нд Онц байдлын яамнаас мэдээлснээр, Хятадын Үерийн гамшгаас сэргийлэн хамгаалах үндэсний алба, Онц байдлын яам, Үр тариа, нөөцийн материалын үндэсний газар хамтран мөн өдөр 190 завь, 3000 майхан, 10000 ор, 30000 хөнжил зэрэг эд материалыг гамшгийн байдал хүнд байгаа Жянши мужид яаралтай хүргэсэн бол 12-нд Хүнань, Гүйжөү хоёр мужид 2000 майхан, 5000 эвхдэг ор, 20 мянган хөнжил зэрэг яаралтай тусламжийн эд материалаар хангасан юм. Мөн гал команд, онц байдлын авран туслах, цэрэг армийн олон тооны офицар дайчид үер усны эсрэг өмнө фронтод гавшгайлан ажиллаж, зарим нь бүр ч ард түмнийхээ төлөө алтан амиа зориулж байна.
“Ард түмнийхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө ямар ч гарз золиос гаргахаас буцахгүй”. Цар тахлын эсрэг, аль эсвэл өнөөгийн үер усны гамшгийн өмнө Хятад улс ард түмэн төвтэй засаглалын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэн, ард түмний амь насны аюулгүй байдалыг хамгаалахыг хамгийн дээд хэмжээнд чухалчилж байна.