АНУ-ын Төрийн департамент “2019 оны олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-даа “Эрх чөлөөт Ази телевиз” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн, Боловсрол, сургалтын төвийн сургагч нар эрүү шүүлтэд өртөж, олон хүн ор сураггүй алга болсон гэж мэдэгджээ. Харин сэтгүүлч Шиньжян Уйгарын ӨЗО-ноос ойлгосноор, эдгээр жишээн дэх “гэрч” гээд байгаа хүмүүсийн олонх нь “Зүүн Туркестан” гэх террорист бүлэг, Америк болон өрнөдийн орнуудын Хятадын эсрэг бэлдсэн “жүжигчид” юм. Гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, хамт ажиллагсдынх нь яриа тэдний ярьсан бүхэн худал болохыг бүрэн гэрчилж байна.
АНУ-ын Конгрессоос эрх олгож байгуулагдсан “Эрх чөлөөт Ази телевиз” нь түүхэндээ Америкийн Тагнуулын байгууллагатай холбоотой байсан бөгөөд өнөөдөр “Хувийн байгууллага” нэртэй ч “ашгийн бус компани” хэмээн зарлаж, Америкийн Конгрессоос жилийн төсвөө авдаг Хятадын эсрэг байгууллага юм. 1998 оны 10-р сард хилийн чанад дахь “Зүүн Туркестан” гэх бүлгийн санаачилгаар Америкийн Конгресс “Эрх чөлөөт Ази телевиз”-ид Уйгар хэлээр нэвтрүүлэг явуулах эрх олгож, олон жилийн турш “Хятадыг дайсагнах”, “Шиньжянг тусгаарлах” үзэл баримтлалаар терроризм болон хэт даврагч үзлийг дэмжиж, байнга худал цуурхал тарааж, Хятадын Шиньжяний тухай бодлогыг гажуудуулан, “Зүүн Туркестан” бүлгийн “дуу хоолой” нь болж иржээ.