7-р сарын 20-нд ӨМ-ын Шилийн гол аймгийн Авга хошуунд Билгүүдэйн тахилга, “Авга хар адуу”-ны наадам зохиогдов.
Авга хошууны төвийг Билгүүдэй суурин гэх бөгөөд Авгачуул жил бүр уламжлал болгон Билгүүдэйн тахилга үйлддэг. Уламжлалт тахилга ёс үйлдэхийн зэрэгцээ ардын наадам болдог билээ. Мөн авга хошуу нь хар адуугаараа алдартай байж, сүүлийн жилүүдэд “Авга хар адуу” гэх нэрээр улс даяар алдаршиж байгаа билээ. Энэ жилд ардын наадмаа “Авга хар адуу”-ны наадам гэх нэрээр зохион байгуулжээ.
Энэ жилийн Билгүүдэйн тахилгын наадамд ӨМ-ын олон аймаг хотын хүчит 256 бөх зодоглосноос Шилийн гол аймгийн арслан, Авга хошууны Цагаанзаан түрүүлж, Сөнид баруун хошууны Өрнөлт үзүүрлэжээ. ӨМ-д Бөхийн дэвжээнд олноо танигдсан таван Цагаанзаан байдаг тул уг найрт түрүүлсэн бөхийг Өвөрмонголчууд нутгаар нь овоглон Авга Цагаанзаан гэнэ билээ.