Чуань Ди Шя нь Бээжин хотын баруунтаа, захын дүүргийн Жай Танд байрлах 400 гаруй жилийн түүхтэй эртний тосгон юм. Тосгонд мин чингийн гүрний үеийн 70 гаруй хүрээ байшин уул төрхөөрөө нэлээд бүрэн хадгалагдаж, Хятадын уулан тосгоны эртний барилгын төлөөлөл болж байна.
Хүрээ байшин цогцолборын бүтэц байрлуулалт нь тохилог, хаалга цонх, тоосгон сийлбэр, хана хэрэм нь өвөрмөц онцлогтой. Уулын гүнд байрлах энэ тосгон ой мод, гол усаар хүрээлэгдэн, хань овогтных суурьшин амьдарч байна.