22-ны үдээс хойно, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гирин мужийн Сыпин хотын Лишү шяний Ба Ли Мяо тосгоны газар тариалангийн хоршоололд хүрч ажиллав.
Энэ жил 52-тай Лү Вэй бол хоршооллын захирал, уул нь нутгийн хүмүүс хувиа сахин өөрийн маш бага хэмжээний газар тариалангаа арчилдаг байсан бол хожим нь түүний дайчлалт дор хоршоолол байгуулж, нөөц боломжоо нэгтгэн, эдийн засгийн нааштай үр дүнд хүрчээ. Хоршоолол нь анх 6-хан өрх байсан бол одоо 176 болон нэмэгдэж, бүрэн механикжсан аж.
Хоршооллын хүмүүстэй уулзах үеэр Ши Жиньпин, “Та бүхэн энэ ажлаа үргэлжлэн сайтар хийж, туршлага дүгнэж, цааш нь дэлгэрүүлэхийг хүсэж байна. Үндэсний хэмжээнд олон газрууд тухайн нутгийн онцлогт нийцсэн хоршооллыг хөгжүүлж, мэргэжлийн улам олон хоршоолол хөгжүүлэхийг дэмжинэ” гэжээ.
Тухайн нутгийн бүртгэлээс харахад, Ли Шү шяньд энэ мэтийн 3600 гаруй хоршоолол үйл ажиллагаа явуулж, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 3.6 тэрбум юанийг давж, тухайн нутгийн эдийн засгийг хүчтэй ахиулав.