Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны захиргаа ядуурлаас ангижруулах ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, ядуу айл өрх нэг бүрийн бодитой байдалд үндэслэн, тодорхой зорилт тогтоож, олон арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд иргэдийг товлосон цагт ядуурлаас гаргаж байна.
“Өрх бүрд чиглэсэн төсөл”-д эрүүл мэнд, үйлдвэрлэл, боловсрол, ажлын байраар хангах, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талыг хамарсан тусламжийн арга хэмжээ багтаж, удирдлагын ажлын загварыг тасралтгүй шинэчилж, ядуу иргэдийн ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралтай болох үйл явцыг хүчтэй дэмжин ажиллаж байна.