Сэрүүцэн тоглож буй зүүн хойдын барс
2020-07-24 17:14:58  

Дэлгэр зуны аагим халуун улиралд, Хармөрөн мужийн зүүн хойдын барсын хүрээлэнгийн ажилтнууд мөс зайрмаг, тахианы махтай хоол бэлтгэж яарна. Цар тахлын үеэр, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийсэн нөхцөлд зүүн хойдын барсын хүрээлэнг саяхан жуулчдад нээлттэй болгов. Зуны халуунд барсуудад сэрүүн таатай орчин хангахын тулд ажилтнууд барсын хашаанд усан цөөрөм байгуулж, сэрүүн хоол зууш бэлтгэж байна.

Хармөрөн мужийн Хайлинь хотод байрлах зүүн хойдын барсын хүрээлэн бол зүүн хойдын барсыг тэжээн үржүүлэх дэлхийн хамгийн том бааз юм. Уг нутаг Хятадын "барсын нутаг" нэрийдэлтэй бөгөөд өдгөө уг хүрээлэнд 400 зүүн хойдын барс амьдарч байна.