Үндэстний авто машины брэндийг хөгжүүлэх хэрэгтэй
2020-07-24 17:33:07  

Play Video23-нд Гирин мужид ажиллаж буй ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын FAW авто машины корпорацын судалгааны ерөнхий хүрээлэнд хүрч, аж ахуйн нэгжийн технологийн судалгааны ажил байдалтай танилцсан бөгөөд “Хун Чи” буюу Улаан туг зэрэг бие даасан брэдийн хамгийн шинэ маягийн бүтээгдэхүүнтэй танилцжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, FAW авто машины корпорацын технологийн шинэчлэлт ба бие даасан брэндийн бүтээн байгуулалтын ололт амжилттай танилцаад маш их баяртай байна гэжээ. Тэрээр бас аж ахуйн нэгжүүд зангилаа технологийг өөрөө эзэмшиж, үндэстний авто машины брэндийг хөгжүүлэхийг сайшаажээ.

Хятадын FAW авто машины корпорац 1953 онд байгуулагдаж, БНХАУ-ын авто машины аж үйлдвэрийн өлгий нэртэй юм, энд урьд хожид Же Фан, Дүн Фэн, Ху Чи зэрэг бие даасан авто машины брэнд бий болж, одоод хүрч иртэл 45 сая 480 мянган авто машин үйлдвэрлэжээ.