7-р сарын 25-нд, 2020 оны ӨМӨЗО-ны үндэстний гар урлал, соёл, аялал жуулчлалын үзэсгэлэн Хөххотод нээгдэж, ӨЗО-ны дарга Бү Шяолинь нээлтэд оролцож, үзэсгэлэнтэй танилцжээ.
Энэхүү арга хэмжээнд ӨМӨЗО-ны 12 аймаг хот өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой монгол гэр, мөнгөн эдлэл, цаасан хайчилбар зэрэг үндэстний гар урлал, бодисын бус соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, амтат идээ ундаа зэргээ танилцуулсан аж.