Автомат удирдлагатай цэвэрлэгч завь голын урсгал даган хог хаягдал, зэрлэг өвсийг цэвэрлэж буйг та харж байна.
Энэхүү завинд өндөр нарийвчлалтай камер, 2.4G/5G мэдээллийн технологи бүхий төхөөрөмж угсарсан болохоор алсдаа гол мөрний усыг хянаж, автоматаар цэвэрлэгээ хийж, хог хаягдлыг шүүж цэвэрлэдэг.
Эх сурвалжийн дагуу, цэвэрлэгч завь нь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд нэг удаад тасалдуулалгүйгээр 8 цаг цэнэглэх ажил хийж, 30 мянган квадрат метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх хүчин чадалтай. Одоо энэхүү завийг мөн Их Британийн Темза гол, Испанийн Барселонагийн боомт зэрэгт ашиглаж байна.