ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна
2020-08-02 16:38:03  

ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна

Сүүлийн долоо хоногт манай сэтгүүлч Алтаннавч, Сандаг хоёрыг дагаж ТӨЗО-той онлайнаар тавтай сайхан аялж байна уу. Төвөдийн өндөрлөгийн уул ус, онгон байгалиар өөрөө зугаалж яваа мэт сэтгэгдэл төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн жилүүдэд Төвөдийн дархан цаазат газар нутгаа хамгаалахын тулд орон нутгийн захиргаа болон ард иргэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж, байгаль экологио хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байна.

ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна

Дэлхийн дээвэр, Азийн цамхаг, бөмбөрцгийн гуравдагч туйл хэмээн нэрлэгддэг Төвөдийн өндөрлөг нь далайн түвшингөөс 3000-5000 метрт буюу дунджаар 4000 метрээс дээш өргөгдсөн байдаг. Энэ нутгийн олонх газрын жилийн дундаж дулаан 0 градус байж, онцгой экологийн систем нь Хятад улс тэрчлэн Зүүн өмнөд Азийн экологийн аюулгүй байдалд чухал халхавч болж байдаг. Иймээс экологийг хамгаалахыг тухайн нутаг маш чухалчилж, экологийн хамгаалалтын улаан шугам тогтоож, ТӨЗО-ын олон салбар урьд өмнө байгаагүй хүний хүч, хөрөнгө оруулалт хийж, Төвөдийн өндөрлөгт цэлмэг хөх тэнгэр, цэгээн тунгалаг ус, цэвэр шимт хөрсийг хамгаалах үйл ажиллагааг өрнүүлж ажиллаж байна.

ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна

1996 оноос хойш, Хятадын Төв засгийн газраас Төвөдийн экологийн байгуулалтын төсөлд 368 сая юанийн хөрөнгө оруулж, байгалийн ойн эх баялгийг хамгаалах төсөл, атар газар өвс ногоо тарих төсөл, Лхасын ойролцоох бүсийг ойжуулах төсөл, зэрлэг амьтан ургамлыг хамгаалах төсөл зэргийг хэрэгжүүлэн Төвөдийн экологийн орчныг үр ашигтай хамгаалсан юм. ТӨЗО 50 жилийн хугацаанд хүний хүчээр 70 мянган га талбайд мод тарьж, тосгон, орон сууц, замын хажуугаар 90 сая ширхэг мод суулган, 1.5 сая ширхэг эдийн засгийн мод тарьсан байна. Ингэснээр Төвөдийн ойн бүрхэц тасралтгүй нэмэгдэж, 20-р зууны 50-аад онд 1 хувь хүрэхгүй байсан бол 2019 оны эхний тоо баримтаар 12.14 хувьд хүрчээ.

ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна

7-р сарын 30-нд, ТӨВО-ны Чандү хотын Динчин сяны Бямбажаши манай сэтгүүлчид хэлэхдээ, 2015 онд үндэсний зэрэглэлийн намгархаг газрын паркт бүртгүүлэх ажлаа эхлүүлж, 2017 оны 12-р сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн юм. Нийт 7300 га талбайтай, жижиг том хоёр нууртай, намгархаг газар нь нийт талбайн 57%-г эзэлдэг. Намгархаг бүсэд малчид зусдаг бөгөөд энд 500 гаруй төрлийн эмт ургамал ургадаг, хүрэн баавгай, ирвэс зэрэг 100 гаруй төрлийн зэрлэг амьтад амьдардаг. Намгархаг бүсэд ойн хамгаалагч зэрэг 30 гаруй ажлын байраар хангасан хэмээн танилцуулав.

ТӨЗО байгаль орчноо хамгаалан ажиллаж байна

2017 онд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хөхнуур Төвөдийн өндөрлөгийн шинжлэх ухааны цогц судалгааг эхлүүлэх ёслолд баярын захиа илгээж тэмдэглэхдээ, Хөхнуур Төвөдийн өндөрлөгийн эх баялаг байгаль орчны даац, эрсдэлээс сэргийлэх, ногоон хөгжлийг хүчээр дайчлан зохицуулж, ариун дагшин нутгийг хамгаалж, үзэсгэлэнт Хөхнуур Төвөдийн өндөрлөгийг байгуулахад хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн юм.