Синьхуа агентлагийн мэдээ, 8-р сарын 1-нд, 2020-Хятадын Өвөр Монголын морин спортын наадам буюу Өвөр Монголын олон улсын морин спортын 7-р наадам Шилийнхотод нээгдлээ.
Энэ удаагийн наадам “монгол ба дэлхийн адуу” уриан дор 8-р сарын 1-нээс 10-р сарын эхэн болтол үргэлжилж, үндэстний уламжлалт морины спорт, саад давах уралдаан, хурдан морины уралдаан, морин поло, хол зайн уралдаан зэрэг 5 төрөлд 30 шахам уралдаан тэмцээн зохион байгуулах болно. Түүнчлэн үндэстний уламжлалт морин уралдаан, адуун соёл зэргийг уялдуулан эмнэг сургах тэмцээн, Хөлөн-буйрын адуун соёлын наадам, Баруун Үзэмчин хошууны цагаан адууны соёл, Түнляо хотын Жирэм морин спортын наадам зэрэг тэмцээн зохион байгуулах болно.
Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр уралдаан тэмцээнийг анх удаа интернет болон телевизийн шууд нэвтрүүлгээр үзэгчид олонд хүргэх юм байна.