2018 онд, Хятадын Фүжянь мужийн Ниндэ хотын Шөүнин шяний Шядан шян иргэдээ бүхнийг ядуурлаас ангижруулсан байна. 2019 оны 7-р сард, тухайн нутгийн 6 намын гишүүн зон олноо төлөөлөн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтаа хариу мэдүүлж, намын төв хороонд талархал илэрхийлсэн бол мөн оны 8-р сарын 4-нд Ши Жиньпин дарга хариу захидал бичиж, баяр хүргэсэн юм. Тэрээр захидалдаа:
Шядан шян, Хятадын зүүн өмнө нутгийн Фүжянь мужийн Ниндэ хотын харьяанд байрлах уулан нутаг. Хятад улсын дарга Ши Жиньпин энэ нутагтай маш гүн зузаан хувь барилдлагатай байж, “Шядан бол миний хэзээ ч мартахгүй газар”. Би энэ нутагт гурав удаа ажилласнаа одоо болтол маш тодорхой сайн цээжилж байна гэж ярьдаг юм.
Шядан шянгийн иргэд олон жилийн турш “усны тусал чулууг нүхлэх” зориг санааг барьж, цавчим хадыг дагуулан зам тавьж, цайны үйлдвэрлэлийг аялал жуулчлалтай хослуулан, орчин цагийн хөдөө аж ахуйг хөгжүүлснээр, 2018 онд тухайн нутгийн иргэд бүгд ядуурлаас ангижирсан юм.