8-ны өдрийн 10 цагт Хятад• Өвөр Монголын тал нутгийн соёлын XVII наадам Хөх хотын Их зуу хийдийн талбайд нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд 1600 хүний парад жагссан ба ӨМ-ын залуу дуучин Хүслэн, Халин, Улаантуяа, Нарс, Юунь фэй нар газар дээр нь ая дуугаа өргөж наадамчдаасаа ойрхон байснаараа онцлог юм.
Соёлын наадам “Эгшиг уянгалсан наймдугаар сар – ая дуутай сайхан амьдрал” уриан дор энэ сарын 20-ны өдрийг хүртэл Хөх хот, Тунляо, Шилийн-гол аймгийн Зүүн үзэмчин хошуу зэрэг нутагт үргэлжилнэ.
ӨМ-ын үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн бүжиг дэглээч , наадмын найруулагч Төмрөө, залуу дуучин Халин, ӨМ-ын үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн бүлгэмийн дуучин Нарс нар ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа:
Б.Хүүдүүт, Г.Сарнаа мэдээлэв