ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Богд-уул сумын нутагт орших Мэнэнгийн богд уул нь Баргын гурван богд уулын нэг юм. Мэнэнгийн богд уулыг хавар, зун хоёр удаа тахидаг бөгөөд хаврын тахилга нь билгийн тооллын тавдугаар сарын арван гурванд, намрын тахилга нь билгийн тооллын долдугаар сарын шинийн гурванд болдог. Үүнээс гадна жил болгоны цагаан сарын шинийн нэгний өглөө хүмүүс ууланд гарч мөргөл үйлддэг юм.
Мэнэнгийн богд уулын зуны тахилга нь эрийн гурван наадамтай өргөн дэлгэр болдог. Жил болгоны тахилга наадмыг Шинэ барга зуун хошуу, шинэ барга баруун хошуу ээлжлэн зохион байгуулдаг.