Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ
2020-08-25 11:48:38  

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

ӨМӨЗО-ны Улаанхад хотын Харчин хошууны Ма Ань Шань тосгон ногоон хөгжил, үйлдвэрлэл, хувьсгалын суурин газар зэрэг өвөрмөц давуу талдаа түшиглэн, экологийн бүтээн байгуулалтыг чухалчилснаар ойн бүрхэвч 90 хувиас даван, 2019 онд “Үндэсний ойжуулалтын үлгэр жишээ тосгон”-оор шалгарчээ.

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

2019 оны 7-р сард ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ма Ань Шань тосгонд ирж танилцахдаа, “хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал улам сайжирчээ” гэсэн билээ.

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

2009 онд Ма Ань Шань тосгоны зөвлөл усан үзмийн “Мэнхун” хоршоолол байгуулж, тосгоныхоо 370 хүнийг ажлын байраар хангаж, тэдэнд техник, менежментийн туслалцаа үзүүлэн, усан үзмийн үйлдвэрлэлийг дайчилсан байна. Одоо тус тосгоны нийт өрхийн 56.5 хувь буюу 240 өрх 230 га газарт усан үзэм тарьж, нэг гагаас 15 мянган килограмм ургац аван, га бүрээс 45 мянган юанийн орлого олж байна.Үүний зэрэгцээ аялал жуулчлалыг хүч тавин хөгжүүлж, усан үзмийн үйлдвэрлэлтэй танилцах, дарсны үзэсгэлэн зэргийг уялдуулсан аялал жуулчлалын маршрут ажиллуулж байна.

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

Тосгоны зөвлөлийн ядууг тэтгэх ажил эрхэлсэн албан тушаалтан Лю Е-Ян, “үндэсний ядууг тэтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлснээр манай тосгон 2017 онд ядуугаасаа бүрэн ангижирсан. Бид голцуу газар нутгийн давуу тал болсон усан үзмийн үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж ядуурлаас гарсан юм. Одоогоор усан үзмийн үйлдвэрлэлийн баазтай болсон бөгөөд дарс нэрэх хоёр үйлдвэртэй. Бид усан үзмийн үйлдвэрлэлийн хоршоолол байгуулж, иргэдийн тарьж ургуулсан усан үзмийг зах зээлийнхээс өндөр ханшаар худалдаж аваад дарс үйлдвэрлэдэг болохоор тосгоны жилийн борлуулалтын орлого 180 сая юаньд хүрлээ. Түүнчлэн мөн аялал жуулчлалыг хүч тавин хөгжүүлж эхэлсэн. Уг нь манай тосгонд 12-хон өрх гэр буудал ажиллуулж байсан бөгөөд жилийн цэвэр орлого нь дунджаар 30 мянган юань орчим байсан. Харин өнгөрсөн жил ерөнхий нарийн бичгийн дарга манай тосгонтой танилцсаны дараа жуулчлалын үйлс эрчтэй хөгжиж, гэр буудлууд нэмэгдсэн бөгөөд хэдэн сарын хугацаанд 130 мянга гаруй жуулчин хүлээн авч, өрх бүрийн жилийн дундаж орлого 150 мянган юаньд хүрсэн” гэжээ.

Хөдөө тосгон хөгжиж, орчин ахуй өөрчлөгдсөнөөр иргэдийн амьдрал сайжирчээ

Сүүлийн жилүүдэд, Ма Ань Шань тосгон ядуурлыг буруулах, хөдөө тосгоныг бүтээн байгуулах бодлогын боломжийг алдалгүй ашиглан, тосгоны өнгө дүрэхийг ихээр өөрчлөн, чинээлэг амьдралын замаар зоригтой урагшилж байнам.