Зөөлөн бороо шивэрсэн сэрүүхэн өдөр манай сурвалжилгын багийнхан Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Баянманх сумны Хадавч гацааны Жилийнбаярын гадаа хүрч ирлээ. Хүрээ хашаанд нь үхэр малаас авахуулаад нохой, гахай, тахиан дуун хангинасан маш тансаг гэр бүл байсан.
Хадавч гацаа бол тус хошууны хамгийн ядуу гацаа бөгөөд дөрвөн суурингаас бүрдсэн нийт 291 өрхийн 886 гаруй малчинтай. Энэ нутагт шороон шуурга ихтэй бөгөөд цас борооны улмаар шавар байшин нь гоождог тул амьдрахад маш хэцүү байжээ. Ийнхүү Жилийнбаярын шиг айл өрхүүд улсын ядууг тэтгэж, нүүлгэн шилжүүлэх бодлогын дагуу, шинэхэн тоосгон байшинд нүүж ирсэн байлаа.
Хамгийн ядуу тосгон байсан Хадавч гацаа экологийн хамгаалалтыг сайтар хийхийн тулд бог малаа буд малаар сольж, үхэр хашаалан тэжээж, бэлчээрээ сэлгэх зэрэг арга хэмжээг авснаар, эколонгий орчин түргэн сэргэсэн төдийгүй үхэр тэжээж амьдралаа сайжруулсан өрхүүд маань ядуу хоосноосоо салж, сэтгэл тэнүүн амьдрах болжээ. Тэгээд захиргаанаас 2017 оноос үхэр тэжээхийг урамшуулж, нэг үхэр тэжээвэл 10 мянган юаний тэтгэлгийн мөнгө олгож, 2018 он гэхэд нэг үхэрт 5000 юаний тэтгэлгэ олгож байжээ.
Малчид өнгөрсөнд нэг айл 200 хонь маллаж байсан бол одоо 30 үхэр тэжээх болж, орлого нь ч ихээхэн нэмэгдсэн байна. 200 хонь малжин 50 мянган юанийн орлоготой байсан бол одоо 30 үхэр тэжээн 100 мянган юанийн орлоготой болжээ.
Ядуугаас ангижирна гэдэг нь идэх хоолоотой, суух орон сууцтай, хүүхдүүдээ сургуульд суралцуулах мөнгөтэй, өвчинөө үзүүлэхэд 80 хувийг нь улсаас төлж, өөрөө зөвхөн 20 хувийг төлнө. Жилийнбаярын гэж маш ажил хөдөлмөрч гэр бүл, настан буурал ээж нь ханзан дээр жаргалтайхан инээн сууж байсан бол гэргий нь бидэнийг өөрөө тарьсан жимс жимсгэнээрээ дайлж гарлаа.