Синьхуа Агентлагийн мэдээ, Өмнөд Солонгосын засгийн газар 8-ны өдөр мэдээлэхдээ, ард иргэд зайгаа барьж харилцах 2-р үе шатны арга хэмжээнд идэвхтэй оролцож, хэрэгжүүлсний улмаар илэрхий үр дүнд хүрч, Өмнөд Солонгосын ганц өдөрт Ковид-19 цар тахлын бүртгэлийн тохиолдол 6 хоног дараалан 200-д хүрэхгүй болжээ.
Онцгой байдлыг зохицуулах газрын албаны хүн мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, ард иргэд өдөр тутмын амьдралд дөхөм бус байсан ч чадах хирээр засгийн газрын тахлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар хяналт сэргийлэлтийн арга хэмжээ үр дүнд хүрч, ялангуяа нийслэлийн тойронд ганц өдрийн Ковид-19 цар тахлаар өвчилсөн өвчтөний тоо 2 хоног дараалан 100-д хүрэхгүй болж, халдварын байдал тогтворжиж байна гэжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар 4-ний өдөр Нийслэлийн тойрогт цар тахлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийг энэ сарын 13-ны өдөр хүртэл сунгахын зэрэгцээ үргэлжлэн бүх улсын хэмжээнд зайгаа барьж харилцах 2-р үе шатны арга хэмжээний бодлогыг тус сарын 20 хүртэл хэрэгжүүлэх болно гэж зарлажээ.