Саяхан “USA Today” ба Америкийн Суффолк их сургуулийн хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, Америкийн засгийн газрын вакцин судлан хөгжүүлэх төлөвлөгөөнд итгэлгүй байхын улмаар гуравны хоёр хувийн иргэн богино хугацаанд вакцин тариулахгүй хэмээн илэрхийлэв.
Америкийн 1000 хүнийг хамруулсан энэхүү шалгалтын дүнд харуулснаар, Америкийн засгийн газар вакцин судлан үйлдвэрлэхийг яаравчлан хийж буйд санаа зовж буйн улмаар саналаа өгсөн зөвхөн 27 хувийн хүмүүс даруй вакцин тариулах хүсэлтэй байж, харин 67 хувийн хүн богино хугацаанд тариулахгүй хэмээн илэрхийлжээ.
Санал асуулгад хамрагдсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтэн хэлэхдээ, Америкийн судлан үйлдвэрлэсэн вакцины клиникийн туршилт бүрэн хийгдээгүй болохоор аюулгүй байдлын эрсдэлтэй гэжээ.