Ойрын жилүүдэд, Жан-Е хотын Миньлэ сяньд шилжүүлэн суулгах, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлэн, Чилянь уулны далайн түвшнээс 2400 метр өргөгдсөн бүсэд байрлах Миньлэ экологийн аж үйлдвэрийн паркийн жижиг сууринд тосгоны иргэдийг нүүлгэн суурьшуулж, төвлөрүүлэн суулган, ажлаар хангах зэргээр иргэдээ ядуурлаас бууруулан, чинээлэг замд оруулж байна.
Түүнээс чиг хойшоо 40 километрийн зайд байрладаг Мэнюань хороололд асар барилга сүндэрлэн, ой модоор хүрээлэгдсэн байна. Нийгмийн үйлчилгээний төв, соёлын өргөн чөлөө, спортын талбай, дэлгүүр зэрэг дэд бүтцээр бүрэн хангасан байна. Хороололд бүжиг хийж буй настайчууд болон гүйлдэн тоглож буй хүүхдүүдийн дуу хадна.
Миньлэ сяны экологийн аж үйлдвэрийн паркт байрлах ухаалаг хүлэмжийн аж үйлдвэржсэн тариалангийн экологийн бааз, ухаалаг аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугам хурдтай хөгжиж байна. 167 га талбай бүхий орчин үеийн ухаалаг хүлэмжийн төсөл нь Шаньши мужийн Хайшэ корпорацын хөрөнгө оруулалтаар Ганьсү мужид хэрэгжиж буй төсөл бөгөөд тухайн бүсийн говийн экологийн хөдөө аж ахуйн хөгжилд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, ядуу өрх айлын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тусалж байна.
Н.Пүрэвжав