2015 оны 7-р сарын 31-нд Бээжин хот Хэбэй мужийн Жанчхүү хоттой хамтран 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг авсан бол Жанчхүү хотын Чүнли дүүрэг бол энэхүү олимпын наадмын цасан дээрх төрлүүдийн уралдаан тэмцээний гол талбар болсон нь тухайн нутгийн хөгжилд асар том боломж авчирч, улмаар 2019 оны 5-р сард нийт иргэдээрээ ядуурлаас ангижирч, хот тохижилтоос авахуулаад бүх юм нь цоо шинэ төрхтэй болжээ.
Чүнлигийн 80 хувийн газар нутаг нь уулархаг бүс болохоор тухайн нутгийн хүмүүс өмнө нь хүн тутамд 2 му хүрэхгүй газар дээр тэнгэрийн царай харж амьжиргаагаа аргацаадаг байжээ. Харин тухайн нутгийн геологийн давуу тал болон жилийн 150 гаруй өдөр нь цас мөсөнд хучигддаг онцлог нь өвлийн олимп зохион байгуулах тэргүүн сонголт газар болгосон байна. Өдгөө тухайн нутгийн тариачид гэр буудал, гуанз ресторан ажиллуулж, дөрвөн улиралд байнга жуулчин хүлээн авдгаас амьдрал огцом сайжирсан аж. Онцгойлон Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны галт тэрэг нэвтэрснээр Бээжингээс Чүнли хүрэхэд ганцхан цаг шаарддаг болсон нь тухайн нутгийн хөгжилд бүр ч илүү боломж авчирчээ.