Шанхайн хотын соёл, аялал жуулчлалын газраас 13-нд мэдэгдэхдээ, Шанхай хотын түүхэн дурсгалт 2458 барилгад QR код байрлуулж, хотын иргэд гар утсаараа барилгад наасан кодыг уншуулаад текст, фото зураг, аудио, видео, VR хэлбэрээр танилцах боломж бүрдүүлжээ. Мөн түүхэн дурсгалт 1039 барилгыг олон нийтэд нээлттэй болгож, Шанхай хотын түүх соёлтой танилцах нөхцөл бүрдүүлж өгсөн байна.
Шанхай хотын соёл, аялал жуулчлалын газрын албаны хүн хэлэхдээ, 2018 оноос эхлэн Шанхай хотын төвийн 6 дүүрэг "барилгагуудтай танилцах" арга хэмжээг эхлэн зохион байгуулсан юм. Энэ онд "барилгуудтай танилцах" сэдвийн хүрээнд түүхэн дурсгалт барилгуудаа хамгаалах төсөл болон нээлттэй болгох арга хэмжээ Шанхай хотын хэмжээн өрнөж байна гэжээ.
Шанхай хотын түүхэн дурсгалт барилгууд иргэдийн амьдралд явах тутам ойрхон болж байна. 13-нд зохиогдсон "барилгуудтай танилцах" арга хэмжээний үеэр хувцас дээл, захидлын дугтуй, бичгийн хэрэгсэл, хөргөгчийн наалт, гар урлагийн бүтээгдэхүүн зэрэг 100 гаруй соёлын бүтээгдэхүүнүүдэд Шанхай хотын түүхэн дурсгалт барилгын зургуудыг тусгасан байна.
"Шанхай хот: Уншиж болох барилгууд" хэмээх шинэ сонсдог ном 13-нд уншигч сонсогчдын гарт хүрч, нэвтрүүлэгч хөтлөгчид Шанхай хотын 56 алдартай барилгын "үүх түүх"-ийг уншиж хүргэсэн байна.
Н.Пүрэвжав